Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2019 оны 12 дугаар сарын 16-19-нд ОХУ-ын Москва хотноо “Евразид хүний эрхийг хамгаалах нь: Омбудс байгууллагуудын сайн туршлага” уулзалтад мөн Евразийн Омбудс байгууллагуудын Холбооны ээлжит хуралд тус тус оролцож байна. Тэрбээр хүний эрхийн үндэсний байгууллага мониторингийн механизм хэрэгжүүлэх асуудлаар туршлага хуваалцаж, мэдээлэл хийнэ.

Түүнчлэн Евразийн омбудс байгууллагуудын холбооны газар нутагт хүний эрхийг хамгаалах арга хэрэгсэл гэсэн сэдвийн хүрээнд илтгэл тавих юм.