• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн Орон тооны бус зөвлөлтэй билээ. Уг зөвлөл нь 2020 оны 01 дүгээр сарын 23-нд баталсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар Иргэний нийгмийн зөвлөл болон өөрчлөгдөж, иргэний нийгмийн олон талт төлөөллийг хангах үүднээс хүний эрхийн асуудал эрхэлсэн ашгийн төлөө бус хуулийн этгээд, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаач зэрэг төлөөллөөс бүрдсэн байхаар зохицуулсан байдаг.

ХЭҮК-ын шинэ гишүүд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зөвлөлийн гишүүдтэй цахим уулзалтыг зохион байгуулж, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар харилцан мэдээлэл солилцлоо.

IMG_4733.JPG