• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл” уулзалт зохион байгуулж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор "Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл” уулзалтыг 6 сар тутам зохион байгуулж байхаар 2010 оны 12 дугаар сард шийдвэрлэсэн.     "Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл” сэдэвт гурав дахь уулзалтыг ХЭҮК-оос 12 дугаар сарын 14-нд зохион байгууллаа. Уулзалтаар ХЭҮК-ын 2011 онд явуулсан үйл ажиллагаа, хүрсэн үр дүнг Комиссоос танилцуулж, "Уул уурхай ба хүний эрхийн асуудал, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа”, "Эмэгтэйчүүдийн эрх, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа”, "Хүнд нөхцөл дэх хүүхэд, хүүхэд хамгааллын тулгамдсан асуудал, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа” сэдвээр иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийв. Мөн 2012 онд ХЭҮК, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллах асуудал, арга замын талаар санал солилцлоо.     Уулзалтын үр дүн, хамтын ажиллагааг 2012 оны 6 дугаар сард зохион байгуулагдах "Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл”дөрөв дэх удаагийн уулзалтаар дүгнэн хэлэлцэх болно.