• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн өдөрлөг орон нутагт" арга хэмжээг зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н. Ганбаяраар ахлуулсан баг 2015 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллаж "Хүний эрхийн өдөрлөг орон нутагт" арга хэмжээг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл солилцож, хүний эрхийн сургалтад хамруулж, хууль зүйн зөвлөгөө өгч, гомдол, мэдээлэл хүлээн авч, зарим байгууллагад хяналт шалгалт хийж ажиллалаа.  Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, гомдол гаргахыг хүсвэл Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь ахлах мэргэжилтэн Г. Дэлгэрсүрэнтэй холбогдоно уу. Холбоо барих утас: 70543422, 89197799