• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хүний эрхийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах арга зүйд суралцах, асуудалд нийгмийн мэдрэмжтэй хандах чадварыг төлөвшүүлэх зорилготой сургалтыг УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Швейцарын хөгжлийн агентлагийн "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" төсөлтэй хамтран /2021.11.04/ ХЭҮК-оос зохион байгууллаа.

Парламенийн сургалт 2.jpg

Энэхүү сургалтыг Комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн ахлах референт Х.Цэцгээ удирдан явуулсан юм. Тэрбээр илтгэлдээ, “Хүний эрхэд суурилан хөгжих хандлагын хүрээнд хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэх замаар хөгжилд хувь нэмэр оруулах, чөлөөтэй, идэвхтэй, утга учиртай оролцох эрхтэй. Хүмүүс зөвхөн үйлчилгээ хүртэгч, идэвхгүй хүлээн авагч бус харин хөгжлийн гол оролцогч байж, хөгжлийн бүх оролцогчдын хариуцлагатай байдлыг дэмжих нь нэн чухал. Үүний тулд хувь хүн, бүлгүүдийг гэгээрүүлэх, мэдлэг олгох нь хөгжлийн үйл явцад дэмжлэг үзүүлж, тогтвортой байдлыг хангана. Мөн хөгжлийн хөтөлбөрүүдийг нийгмээс тусгаарлагдсан, хязгаарлагдсан, тусгай хэрэгцээт бүлгийнхэнд илүү чиглүүлж, ялгаатай байдлыг бууруулахад анхаарах ёстой. Хүний эрхэд суурилсан хандлага бол хүн төвтэй хандлага. Иймээс аливаа хууль тогтоомжийг боловсруулахдаа олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийн дагуу хүний эрхийн зарчмыг баримталж, төрийн үүргийг тодорхой тусгаж, иргэдийн оролцоог хангах нь нэн чухал” гэдгийг онцоллоо.

Парламентийн сургалт 3.jpg

Цахим болон танхим хэлбэрээр зохион байгуулагдсан уг сургалтад УИХ-ын Тамгын газрын ажилтан, УИХ-ын гишүүний ажлын алба болон УИХ дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд зэрэг нийт 80 гаруй оролцогч хамрагдсан байна.