• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Швейцарийн Хөгжлийн Агентлаг хамтран "Хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” төслийг 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

Төслийн гэрээ, түүний зорилго

Хүний эрхэд суурилсан хандлагыг олон нийтэд төлөшүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс Швейцарийн Холбооны Улсыг төлөөлж Холбооны Гадаад Хэргийн Яамны харъяа Монгол Улс дахь Швейцарийн Хөгжлийн Агентлагийн зүгээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст уг төслийн хэрэгжилтийг гүйцэтгүүлэхээр боллоо.

Төсөв

Төслийн нийт төсөв: 69,900,000 төгрөг.

Төсөв нь үйл ажиллагааны зардлаар хязгаарлагдана. Үүнд: үйл ажиллагаанд шаардагдах төлбөр, хураамж, татвар, зардал орох бөгөөд зардлын гүйцэтгэлийг баримтална. Гүйцэтгэгч үйл ажиллагааны гүйцэтгэлийг төсөвт дурдагдсан хүмүүст даатгана.

Үйлчилгээний урамшуулал

Гүйцэтгэгчийн үйлчилгээний урамшуулал дээд тал нь 0 төгрөг байна.

Онцгой нөхцөлд Холбооны Гадаад Хэргийн Яам гэрээнд заагаагүй нэмэгдсэн өртөг, нэмэлт үйлчилгээ шаардлагатай тохиолдолд, эсвэл гэнэтийн зайлшгүй шалтгаант өөрчлөлтийн улмаас шаардлага гарвал урамшууллын төсвийг нэмэгдүүлж болно. Ямарваа тохиолдолд Холбооны Гадаад Хэргийн Яамнаас төсөвт өөрчлөлт оруулах (гэрээнд өөрчлөлт оруулах) урьдчилсан бичмэл зөвшөөрлийг шууд шаардана.

Нэмэлт үйлчилгээг төсөвт туссан үнэлгээний дагуу тооцно.

Төлбөр шилжүүлэх нөхцөл

Гүйцэтгэгч банкныхаа мэдээллийг өгсний дагуу Холбооны Гадаад Хэргийн Яам шилжүүлнэ. Төлбөрийг үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг хүлээн авч, баталснаас 30 хоногийн дотор шилжүүлнэ.

Өмнө дурдсан нөхцөлд дараах байдлаар төлбөрийг шилжүүлнэ. Үүнд:

  • Гэрээнд гарын үсэг зурснаас 30 хоногийн дотор 34,000,000 төгрөг;
  • Үйлчилгээ явуулж, ажил гүйцэтгэгчийн санхүүгийн баримтын дагуу цувуулж хийх;
  • Сүүлийн тайлан болон санхүүгийн тайлан хүлээн авсны дараа Холбооны Гадаад Хэргийн Яам тэдгээрийг хүлээн зөвшөөрсний дараа үлдэгдлийг шилжүүлэх. Үйл ажиллагааны тайлан шаардлагагүй бол үлдэгдлийг гүйцэтгэл болон сүүлийн санхүүгийн тайланг хүлээн зөвшөөрсний дараа шилжүүлнэ.

Гэрээний үргэлжлэх хугацаа

Гэрээ 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Тайлан

Тайлант хугацаа, сүүлчийн огноо

  • Үйл ажиллагааны тайлан 2015.03.09 – 2015.05.31/ 2015.06.01
  • Санхүүгийн тайлан 2015.03.09 – 2015.05.31/ 2015.06.01
  • Үйл ажиллагааны тайлан 2015.06.01 – 2015.08.31/ 2015.09.01
  • Санхүүгийн тайлан 2015.06.01 – 2015.08.31/ 2015.09.01
  • Үйл ажиллагааны тайлан 2015.03.09 – 2015.12.31/ 2015.12.31
  • Санхүүгийн тайлан 2015.09.01 – 2015.12.31 2015.12.31