Монгол
Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хуульд заасны дагуу Монгол
Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх
чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин
хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллага болохын хувьд Монгол Улсын
гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны 04
дүгээр сарын 13-нд баривчилсантай холбогдуулан энэ ажиллагааны явцад
олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжид баталгаажсан хүний эрх
зөрчигдсөн эсэх асуудлаар ажиллагаа явуулж байна.
Хүний
эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдорж
нараар ахлуулсан баг орон нутагт ажиллаж байгаа ч уг асуудлыг
анхааралдаа хэдийнэ аваад байгаа болно.