• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагууд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Мэдээлэл цуглуулах судалгааны баг:

-Хууль зүйн ухаан болон сэтгэл зүйн чиглэлийн мэргэжилтэй байх;

-Хүний эрхийн чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийж үр дүнтэй ажилласан байх;

-Тоон болон чанарын судалгааг гүйцэтгэж байсан 5-аас доошгүй жилийн мэргэжлийн туршлагатай байх;

-Заагдсан хугацаанд болон гэрээлсэн төсвийн дүнд багтаан судалгааг гүйцэтгэх хүний нөөц, чадавхитай байх;

-Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй байх;

-Харилцааны өндөр ур чадвартай байх;

-Хүний эрхийн чиглэлээр бүтээл гаргасан, бодлого боловсруулсан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бол давуу тал болно.

Төсөв: 18,000,000 төгрөг

Гүйцэтгэх хугацаа: 60 өдөр

Дээрх шаардлагыг хангасан сонирхсон этгээд доорх материалыг бүрдүүлэн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 17.30 цагаас өмнө humanrightsdefender@nhrcm.gov.mn и-мэйлээр явуулна уу.

Мэдүүлэг ирүүлэх материал:

  • Байгууллагын хүсэлт;
  • Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт;
  • Судалгааг гүйцэтгэх багийн удирдлага, зохион байгуулалт, менежментийн мэдээлэл;
  • Судалгааны хөтөлбөр, арга зүй, аргачлал төлөвлөгөө;
  • Судалгааны төсөл боловсруулж, санхүүгийн санал бүхий судалгааны төсөвт багтаасан тооцоолол.

Холбоо барих утас: 88091939