• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах нээлттэй сонсгол зохион байгуулагдана

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/24 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг (2022.09.26) хуралдаж, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэгдсэн нэр дэвшигч /Ч.Ундрах/-ээс ирсэн хүсэлтийн дагуу хүндэтгэх шалгааны улмаас хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах нээлттэй сонсголыг (2022.10.03) өдөр Засгийн газрын 11 дүгээр байрны 05 давхар 514 тоот танхимд 10:00 цагт зохион байгуулахаар тогтов.

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчийг Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд нийтэд танилцуулж, нээлттэй сонсгол зохион байгуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, санал хүсэлтээ биечлэн оролцох, эсхүл шуудан болон цахим шуудангаар илгээж хамтран ажиллахыг хүсэж байна.