“Хүний эрхийн Олон Улсын Үйлчилгээ” байгууллагын Нью Йорк хот дахь албаны захирал Тесс МакЭвой, хөтөлбөрийн менежер Аделайд Этонг Каме нар "Хүний эрх хамгаалагчийг ерөнхийд нь болон эсэргүүцлийн үед хамгаалах нь, гүйцэтгэх үүрэг", "Хүний эрх хамгаалагчтай харилцах үед нь хүний эрх хамгаалагч цагдаагийн зүгээс юу хүлээдэг вэ?" сэдвийн хүрээнд цагдаагийн алба хаагч нарт өнөөдөр /2022.09.29/ сургалт орлоо.
Хүний эрхийн олон улсын үйлчилгээ байгууллага нь Швейцарын Холбооны Улсын Женев, Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвлөрч байрладаг, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг хараат бус, ашгийн төлөө бус байгууллага юм.

УИХ-ын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн чуулганы хуралдаанаар батлагдсан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хууль батлагдсанаар Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн Комиссын гишүүн томилогдож, хүний эрх хамгаалагчийн механизмыг цогцоор хэрэгжүүлэх үндсэн суурь бүрдсэн.

Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилт хангалттай биш байгаа учир ийнхүү олон улсын экспертүүд ХЭҮК-той хамтарч цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулахаар сургалт орж байгаа юм.


