Хүний эрхийн олон
улсын өдрийг тохиолдуулан хүний эрхийг хангах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ
оруулж, амжилт гаргасан хүмүүсийг ХЭҮК-ын дээд шагнал "Хүний эрх хүндэт
тэмдэг”-ийг гардуулдаг уламжлалтай билээ.
"Хүний бүрийн
эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэж буй хүний эрхийн олон улсын өдрийг
угтан Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн даргаар
олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Чойдогжамцын Уранчимэгт "Хүний эрх хүндэт
тэмдэг”-ийг Комиссын гишүүн Н.Ганбаяр гардуулан өглөө.
Ч.Уранчимэг нь
хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих, тэр дундаа хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн эрхийг эрхийг хамгаалах, тэднийг нийгэмшүүлэх үйлсийн
төлөө 20 гаруй жил ажилласан учир дээрх тэмдэгээр шагнасан байна.