• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нь (2008 он)

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 2008 оны 12 дугаар сарын 8-нд "Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нь" сэдэвт хангайн бүсийн сургалт, зөвлөгөөнийг Орхон аймагт зохион байгуулсан юм. Тус зөвлөгөөний үеэр тавьсан илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлснийг уншигч танаа толилуулъя. Энэхүү эмхэтгэлд "Эмэгтэйчүүд, охидыг хил дамнуулан наймаалах гэмт хэргийн талаарх ойлголт, нөлөөлөх хүчин зүйлс", "Хүн худалдан авах гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал", "Хүн худалдаалах гэмт хэргийг нотлох ажиллагаа", "Хүн худалдаалах гэмт хэргийн эрх зүйн орчин ба нөлөөлөл" зэрэг сонирхолтой тоо баримт, жишээ бүхий илтгэлүүдийг орууллаа.