• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн хууль зүйн хорооны гишүүнээр ажиллана

Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн а/181 дугаар "Хууль зүйн хороо байгуулах тухай" захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад насанд хүрээгүй хүний эрхийг хүндэтгэх, гэрч хохирогч хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, хүүхэд залуусыг гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх Нэгдсэн үндэсний байгууллагын нийтлэг зарчим, үндэсний хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх Хүүхдийн хууль зүйн хороог байгуулсан байна. Уг хорооны гишүүнээр ХЭҮК-ын ахлах мэргэжилтэн оролцож, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, үр дүнг аймгийн Засаг даргын зөвлөлд тайлагнаж ажиллахыг Хүүхдийн хууль зүйн хороо /Д.Нацагдорж/-д даалгасан байна.