• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн эрхийн асуудлаар ХЭҮК-ын гишүүн зөвлөмж хүргүүллээ

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн I хэлтэст 2012 оны 12 дугаар сарын 13-нд Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүллээ. Уг зөвлөмж нь тус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2012 оны 12 дугаар сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө 7 настай хүү аавдаа зодуулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаатай холбоотой юм. Зөвлөмжид уг хэргийг мөрдөн байцаах явцдаа хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангаж, мэдрэмжтэй хандаж ажиллахыг тусгасан бөгөөд "Манай улсад насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан насанд хүрээгүй гэрч, хохирогчийг байцаахдаа түүний эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл садангийн хүн, түүнчлэн сурган хүмүүжүүлэгчийг оролцуулахаар хуульчилсан байдаг. Гэтэл эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилсан тохиолдолд хэрхэхийг зохицуулаагүй орхисон байдаг” болохыг  харгалзан үзэхийг зөвлөсөн байна.