• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮҮХЭД, ЗАЛУУС ТА БҮХНИЙГ “ХҮНИЙ ЭРХ БИДНИЙ НҮДЭЭР” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ДҮРСТ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Хунтайж П.Г.Олденбургскийн нэрэмжит Санкт-Петербургийн Хууль зүйн дээд сургууль, Санкт-Петербургийн Үндэсний Кино, телевизийн дээд сургууль хамтран "Хүний эрх бидний нүдээр" сэдэвт бүтээлч дүрст бичлэгийн уралдааныг олон улсын хүүхэд, залуучуудын дунд зарлаж байна. Төслийн зорилго нь хүүхэд, залуучуудын дунд "хүний ​​нэр төр" гэсэн ойлголтыг дэлгэрүүлэх, хүний ​​эрхийг хүндэтгэх, хувийн үүрэг, хариуцлагын ухамсрыг бэхжүүлэхэд чиглэнэ.

Уралдааны хамрах цар хүрээ:

ОХУ болон бусад орны 12-22 насны ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн оюутнуудын дунд дөрвөн ангиллаар зохион байгуулна.

  1. 6-8 дугаар ангийн сурагчид
  2. 9-11 дүгээр ангийн сурагчид
  3. МСҮТ болон политехник коллежийн суралцагчид
  4. Их, дээд сургуулийн оюутнууд

Хугацаа:

Уралдаанд оролцогчдын материалыг 2021.10.31-ний өдрийг хүртэл хүлээн авна. /Зөвхөн Монгол Улсаас оролцож байгаа оролцогчдын хувьд хугацааг 15 хоногоор сунгасан болно./

Тавигдах шаардлага:

  • Зохиогч нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалаас нэг эрхийг сонгож, тухайн сонгосон эрхийн мөн чанарыг тодорхой харуулах, үзэгчдийг энэхүү хүний ​​эрхийг эдлэх, хүндэтгэхийг уриалсан утгатай видео бүтээл бэлтгэнэ.
  • Оролцогчид бүтээлээ бие даан болон багаар ирүүлэх боломжтой.
  • Нэг оролцогч хэд хэдэн бүтээл ирүүлэх боломжтой.
  • Видео нь дуу, дүрсний өндөр чанартай 1080p (1920x1080 pixels) байх ба MP4, MPEG4, AVI, WMV, MOV форматын өргөтгөлтэй байна.
  • Видео бүтээлийн үргэлжлэх хугацаа 30 секунд орчим /40 секундээс хэтрэхгүй/ байх;
  • Видео файлын нэр орос хэл дээр: оролцогчийн овог, нэр, оршин суугаа хот, сонгосон эрхийн төрөл гэсэн загвараар бичигдсэн байна.

Анхаарах зүйлс:

  • Тухайн бүтээл нь оролцогчийн өөрийн өмч байх, бусдын бүтээлийг ашигласан тохиолдолд уралдаанаас хасахыг анхаарна уу.
  • Интернетээс татсан бэлэн гэрэл зураг, дүрсийг бүтээлийн 30 хувиас дээш хувьд ашиглаагүй байх;
  • Хүний эрхийн мэдрэмжтэй хандсан байх (хувь хүний нууц, насанд хүрээгүй хүмүүсээс дэмжлэг авах нөхцөлд тэдгээрийн эцэг эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах, элдэв гаж буруу далд утга, бусдыг хүндэтгээгүй, нэр төр, алдар хүндэд халдсан, ёс зүйгүй агуулга илэрхийлээгүй, архи, тамхи, садар самуун сурталчлах зэрэг хууль бус агуулгыг илэрхийлээгүй)
  • Уралдааны үндсэн хэл орос хэл бөгөөд өөр хэл дээр ярих бол заавал орос хэл дээр хадмал орчуулга хийх;
  • Өмнө нь өөр уралдаан, төсөлд ашиглаж байсан видеог хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Уралдаан нь бүх ангиллын оролцогчдод зориулагдсан дараах номинацад явагдана.

  • Жүжигчилсэн видео: Видео нь жүжигчилсэн тоглолт агуулсан байх ёстой. Жүжигчид нь видеог бүтээгчид, оролцогчид болон бусад хүмүүс байж болно. Найруулга, зураглаачийн ур чадварыг харгалзан үзэх болно.
  • Мультимедиа видео: Видео клип нь хөдөлгөөнт дүрс, анимешн, график болон мэдээлэл дамжуулах аудио-визуал дүрслэлийг агуулсан байж болно.

Уралдаанд хэрхэн оролцох вэ?

Уралдаанд оролцогчид дараах холбоосоор бүртгүүлэн видео бүтээлээ цахимаар илгээж уралдаанд оролцоно.

Холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdaraC2eZnNGMYt8Ma19hnYVFzh5maBz9YM8uY0G2ffQkbI6Q/viewform

Уралдааны шалгаруулалт

Уралдаанд оролцсон бүх оролцогчдод гэрчилгээ олгоно. Ялагчдыг диплом, дурсгалын зүйлсээр шагнах бөгөөд Санкт-Петербургийн Үндэсний Кино, телевизийн дээд сургуульд ахисан төвшний сургалтад хамруулна.

Шүүгчдийн бүрэлдэхүүн бүтээлийг шүүж, 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ний хооронд тэмцээний шагнал гардуулна. Тэмцээний дүнг нийтлэх бөгөөд шалгарсан оролцогчдын мэйл хаягаар мэдээлнэ.

Уралдааны талаарх бүх мэдээллийг https://konkurs30prav.ru/ вебсайтаас авах боломжтой.

Уралдааны журмыг доорх холбоосоор орж үзэх боломжтой.

https://drive.google.com/file/d/13BbtKy7PosIZBQJ3VJ32wtLn_E2ubf2H/view

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!!!