АНУ-ын
Нью-Йорк хотноо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийн оролцогч
гишүүн орнуудын 9 дүгээр бага хурал боллоо. Конвенцийн талууд болох 164 орны
төлөөлөгч оролцож буй уг хурлаар 2030 он хүртэлх хөгжлийн зорилтуудыг
хэрэгжүүлэх явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлыг нэн
тэргүүн авч үзэх талаар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундах ядуурлыг
арилгах, оюуны хомсдолтой иргэдийн эрхийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд мэдээлэл, технологийн хүртээмжийг сайжруулах асуудлаар дугуй ширээний
хэлэлцүүлгүүд болов.
Конвенцийн
хурал болон Хүний эрхийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд Комиссарын газар, НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөр, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооноос
зохион байгуулах гурван талт түншлэлийн уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн
Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Энэ
үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ-аас НҮБ-ын Төв байранд 6 дугаар
сарын 14-ний өдөр Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын холбоо, Ази, Номхон
далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын форумтай хамтран
"Demonstrating the work of National Human Rights Institutions on the
rights of persons with disabilities and the value of their participation in the
United Nations Conference of State Parties of the Convention on the Rights of
Persons with Disabilities" сэдэвт, 6 дугаар сарын 15-ны өдөр НҮБ-ын Хүний
эрхийн дээд комиссарын газар, Итали, Аргентин, Намиб улсын БТГ-тай хамтран
"Mental health in the context of 2030 Agenda: Moving from global commitment to
local action” сэдэвт арга хэмжээг тус тус амжилттай зохион байгууллаа.
Мөн
эдгээр хурлын зэрэгцээ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын
Газар, ХЭҮБ-уудын Дэлхийн Холбооны хамтарсан түншлэлийн 6 дугаар уулзалт зохион байгуулж, ХЭҮБ-уудын
чадавхийг нэмэгдүүлэхэд НҮБ-аас дэмжлэг авч, хэрхэн хамтран ажиллах талаар
хэлэлцэж, хамтарсан Амлалтын Протоколын төслийг Товчооны хуралд танилцуулахаар
төсвийг боловсруулав.