• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх” сэдэвт сургалт явуулав

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрөөр Баянхонгор аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад ХЭҮК-ын ахлах мэргэжилтэн нь "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх” сэдэвт хагас цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Номундалай ахлах сургууль, Номгон ахлах сургууль, Эрдэнэмандал ахлах сургууль, Эрдэм ахлах сургууль, Соого сейко бүрэн дунд сургуулийн нийт 31 сурагч хамрагдсан болно. Энэхүү сургалтаар Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг сурталчилан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрхийнх нь талаар мэдээлэл өгөхийг зорьж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийг түшиглэн хамтран зохион байгууллаа.