2015 оны 11 дүгээр сарын
28-ны өдөр Төрийн ордны их танхимд болсон "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний хоёрдугаар чуулганд
ХЭҮК-ын референт Б.Сэмжидмаа оролцлоо.
Судалгаагаар Монгол
Улсад 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд тэдгээр иргэд жирийн иргэдийн нэгэн адил
сурч боловсорч, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд бололцооны хэрээр
оролцох чин хүсэлтэй байгаагаа энэ үеэр
илэрхийллээ.
Цаашид Монгол Улсын
төрөөс хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын асуудлаар баримтлах бодлого чиглэлийг
үндсээр нь өөрчилж, хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийнавьяас сонирхол, чадварт нь суурилсан сургалтад хамруулж мэргэжил олгох улмаар
мэргэжлээр нь ажиллах тогтвортой ажлын байр бий болгох
асуудлыг тэргүүн зэрэгт шийдвэрлэх хэрэгтэй болж байна гэлээ.
Энэ удаагийн чуулганаар "Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт",
"Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үл ялгаварлан гадуурхах", "Хөгжлийн
бэрхшээлтэй хүний улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх", "Хууль
зүйн туслалцаа авах, бусад эрх" зэрэг илтгэлүүдийг хэлэлцэн, анхдугаар
чуулганаас гарсан зөвлөмж, санал санаачилгын хэрэгжилтийг дүгнэн, өнөөгийн
байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлсон байна.