• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц (2010 он)

Энэхүү гарын авлагад Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци болон түүний нэмэлт протоколын зүйл заалтыг тайлбарлахын сацуу конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой анхаарах асуудлыг тоймлон оруулав. Ингэхдээ хэн бүхэнд ойлгомжтой үг хэллэгтэй, товч боловч тодорхой бичихийг хичээж ажиллалаа. Гарын авлагаа "шийдвэр гаргагчдад зориулах" болсон нь учиртай. Аливаа олон улсын гэрээг дагаж мөрдөх зөвшөөрлөө илэрхийлэх эсэх нь иргэдийн ашиг сонирхол, хэрэгцээ, шаардлагаас гадна улс төрийн хүсэл зоригоос ихээхэн хамааралтай. Шийдвэр гаргагч гэрээний талаар тодорхой мэдээлэлтэй байх нь түүнийг соёрхон батлахад чухал билээ. Иймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг соёрхон батлахад төрийн түшээ таны дэмжлэгийг хүсэж, гэрээний ач холбогдол, түүнээс үүдэн гарах үр дагаврыг учирлан өгүүлэхийн хамт гарын авлагаа "таны нэр дээр" хаяглалаа.Номыг эндээс уншина уу.