• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн ахлах референт Цээхээгийн Адъяахишигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 170 дугаар зарлигаар төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасныг Комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр гардуулан өглөө. Ц.Адъяахишиг нь "Хүний эрх” сэтгүүлийн нарийн бичгийн даргаар 2009 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд нийт 32 дугаарыг эрхлэн гаргасан байна. Мөн Хүний эрхийн боловсрол, сурталчилгааны ажилд зориулж бэлтгэсэн 30 төрлийн ном хэвлэл, гарын авлага, тараах материалыг бэлтгэн олон нийтийн хүртээл болгосон юм. Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнуулсан Ц.Адъяахишигтээ ХЭҮК-ын хамт олных нь зүгээс аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.