• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл хүний эрхийн асуудлаар багш ажилтнуудад онолын мэдлэг олгов

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Д.Сүнжид Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн багш, ажилтнуудад “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь” сэдэвт сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийллийн тухай ойлголт, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, олон улсын зохицуулалт, Монгол Улсын хууль тогтоомжид ажлын байрны дарамт, хүчирхийллийг зохицуулсан байдал, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн зөрчлийг ялгаж таних тухай онолын мэдлэгийг нийт 80 гаруй багш, ажилтнуудад олгов.

Sunjid-2.PNG

Түүнчлэн Комисст хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн статистикийг танилцуулж жендэр, хүний эрхийн асуудлаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна.