• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хөдөлмөрлөх эрх" сэдвээр Их-тамир, Хайрхан сумын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд, идэвхтэн нарт сургалт явуулав

Хүний эрхийн комиссын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа МҮЭ-ийн холбоотой хамтран Их-тамир, Хайрхан суманд ажиллалаа. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлд МҮЭ-ийн холбооны байр суурь, бодлого чиглэл, үйл ажиллагааг аймаг, сумдын ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультнууд, иргэд хөдөлмөрчдөд танилцуулах, сурталчлах, тэдний саналыг хүлээн авах зорилгоор МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар танилцуулав. Дээрх үйл ажиллагааны үеэр Хүний эрхийн комиссын Архангай аймаг дахь референт "Хөдөлмөрлөх эрх" сэдвээр Их-тамир, Хайрхан сумын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд, идэвхтэн нарыг хамруулан  сум  бүрт 2 цагийн сургалт хийж сургалтанд нийт 80 гаруй хүн оролцлоо.