• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хөдөлмөрлөх эрх" сэдэвт сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа Архангай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран "Ундарга" Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан, албан хаагчдад "Хөдөлмөрлөх эрх" сэдэвт сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтад тус газрын 41 албан хаагч хамрагдаж, "Хөдөлмөрлөх эрх" сэдвийн хүрээнд мэдээлэл авав. Мөн сургалтад оролцогчдод "Хууль зүйн туслалцаа авах эрх", "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах нь", "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс" зэрэг гарын авлага, танилцуулга товхимол өгөв.