• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн үндэсний байгууллагын чиг үүрэг, цар тахлын үеийн оролцоо" сэдэвт цахим хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачилгаар "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас хамтран зохион байгуулж буй "Бодлого ярьцгаая, залуус аа!" хүний эрхийн цуврал хэлэлцүүлгийг олон нийтэд хүргэхэд бэлэн боллоо.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг "Хүний эрхийн үндэсний байгууллагын чиг үүрэг, цар тахлын үеийн оролцоо" сэдвээр зохион байгуулах бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор (Ph.D) Б.Энхболд, гишүүн, доктор (Ph.D) Г.Нарантуяа болон Хүний эрхийн форумыг төлөөлж, "Нээлттэй нийгэм форум" ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан нар оролцох болно. Цахим хэлэлцүүлгийг "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяа хөтлөн явуулна.

Хэлэлцүүлэг 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн (баасан гараг) 14:30 цагаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.

149395394_263564721825889_3329066752841266811_n.jpg