• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мянганы сорилтын сан төсөвт үйлдвэрийн газрын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг шалгаж эхэллээ

Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн гомдлын мөрөөр Мянганы сорилтын сан төсөвт үйлдвэрийн газарт 2021 оны 02 дугаар сарын 09-нд ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан Ажлын хэсэг хяналт шалгалтыг эхлүүллээ.

Энэхүү хяналт шалгалт нь тус байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг шалгаж, илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Шалгалт үргэлжилнэ.

147021571_1124735137973359_4508356287364855554_n.jpg