• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтын зар

Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/634 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.3-т заасныг үндэслэн Тамгын газрын Олон улсын гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан референтийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд зарлаж байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна. /Журмыг энд дарж үзнэ үү./

Нэг. Дараах болзол, шаардлагыг хангасан төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч, төрийн албаны нөөцөд байгаа иргэн шалгалтад бүртгүүлнэ: Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлээгүй тохиолдолд төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэд сонгон шалгаруулалтад оролцоно.

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Энэ зард тавигдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

Жич: төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл хийх тул дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу.

ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР