• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Цар тахлын үеийн шийдвэр гаргалт ба Хүний эрх" сэдэвт цахим хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх шийдвэрүүд болон хүний эрхийн нөхцөл байдлын талаар нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо хамтран 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 14:00-16:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулах тул иргэд, Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Цахим хэлэлцүүлгийн сэдэв: "Цар тахлын үеийн шийдвэр гаргалт ба Хүний эрх" сэдэвт цахим хэлэлцүүлэгт оролцох боломжтой.

Хэлэлцүүлгийн хөтөлбөр

14:00-14:30 Танилцуулга

  • Д.Сүнжид (Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор (10 мин)
  • Т.Мөнх-Эрдэнэ (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш (10 мин)
  • Д.Ганзориг (Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн (10 мин)

14:30-15:30 Хэлэлцүүлэг
15:30–16:00 Асуулт хариулт

Цахим хэлэлцүүлэгт нэвтрэх хаяг: zoom платформаар нэвтэрнэ.
Meeting ID: 323 362 7777
Нууц үг: 550055

цахим банер 2.jpeg