• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг угтаж “АХА” тэмцээн зохион байгууллаа

Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Баянхонгор аймаг дахь Политехникийн коллежийн оюутнуудад "Үндсэн хууль ба Хүний эрх” сэдэвт сургалтыг хийж мэдлэг оюуныг сорих "АХА” тэмцээн зохион явууллаа. Тус сургалтанд 1 болон 2 дугаар курсын нийт 86 оюутан хамрагдсан бөгөөд АХА тэмцээнд 53 оюутан оролцсоноос 1-р байранд Энхбат, 2-р байранд Батбаяр нар орж өргөмжлөл Хүний эрхийн үндэсний комиссоос эрхлэн гаргасан ном товхимолууд болон дурсгалын зүйлээр шагнагдлаа. Мөн сургалтанд хамрагдсан оюутнуудад Хүний эрх, ХЭҮК гэсэн боршуруудыг тарааж өгч мэдээлэл өгсөн.