• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШШГА-ны шинэ байр ашиглалтанд орлоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 25 жилийн ойн хүрээнд Баянхонгор аймагт ШШГА-ны шинэ байр 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нээлтээ хийж ашиглалтанд орлоо. Энэхүү байр ашиглалтанд орсноор албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжраад зогсохгүй стандартад нийцсэн цагдан хорих байрны асуудлыг ч мөн шийдсэн юм. Стандартад нийцсэн цагдан хорих байртай болсон нь хүний эрх хангагдахад томоохон ахиц боллоо.