• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчдад хүний эрхийн сургалт явууллаа

ХЭҮК-ын ахлах мэргэжилтэн Г.Нарангоо нь Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус албаны нийт алба хаагчдад "Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага" сэдэвт сургалтыг лекц, харилцан яриа хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтын явцад сургалтад оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өгч, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд тулгарч буй саад бэрхшээлийн талаар харилцан ярилцлаа.