• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эмэгтэйчүүдийн эрх (2007 он)

Аливаа хэсэг хүмүүсийн бүлэгт багтаж буйн улмаас жишээлбэл, тухайн хүн эм хүйстэн, аль нэг үндэстэн ястанд хамрагддаг,хөгжлийн бэрхшээлтэй, өвчний улмаас г.м. тухайн хүнд шударга бус хандах явдлыг ялгаварлан гадуурхах үйлдэл гэж тодорхойлно. Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь эмэгтэйчүүдэд шууд болон шууд бусаар хамаарах хүний бүх эрхийг тодорхойлсон нэр томьёо. Жишээ нь: Хүйсээр ялгаварлан гадуурхагдахаас болон хүчирхийллээс эрх чөлөөтэй байх эрх, нөхөн үржихүйн эрх, эдийн засгийн эрх гэх мэт.