Эмэгтэйчүүдийн
эсрэг хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд жендерийн тэгш
эрхийг бүрэн хангахад гол саад учруулж, дэлхийн бүхий л оронд тохиолдож
байна. Хүчирхийллийн аль ч хэлбэрийг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй.
Тухайлбал,
аюулгүй тайван үед гэр бүлийн болоод нийгмийн хүрээнд; зэвсэгт
мөргөлдөөний үед гэр бүлийн болон бусад хүмүүс; мөн аливаа төрийн
үйлчилгээний байгууллагуудын зүгээс гэх зэрэг эмэгтэйчүүдийн эсрэг
үйлдэгдэж буй бүх төрлийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх ёсгүй.