• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“ЭРХЭЭ МЭДЬЕ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан бөгөөд жил бүр энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн Хүний эрхийн Олон Улсын өдрийг "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад "Эрхээ мэдье” сэдвийн хүрээнд "Хүний эрхийн тухай ойлголт”, "Хүүхдийн эрх”-ийн  сургалтыг  Баянхонгор аймгийн Эрдэм ахлах сургуулийн 9-р ангийн сурагчдад зохион байгууллаа.