• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэжээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2021.03.23) цахимаар хуралдаж, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж хүсэлт гаргасан Я.Цэлмэн, Ч.Отгончулуун, Б.Өнөрмаа нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн тухай Ажлын хэсгийн тогтоолыг баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.