• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт цахим уулзалтад урьж байна

Нээлттэй Нийгэм Форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит цахим уулзалт 2021 оны 3 дугаар сарын 18-нд “ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” сэдвийн хүрээнд болох тул бүртгүүлэн https://bit.ly/38Ho6tq оролцохыг урьж байна.

Уулзалтын зочноор УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн III албаны дарга Ч.Жаргалбаатар, Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г. Оюунболд оролцоно.