• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн илтгэлийн уралдаанд амжилттай оролцлоо

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын дарга М.Энхболдын 2016 оны есдүгээр сарын 02-ны өдрийн 14 тоот захирамжийн дагуу Хэнтий аймгийн ИТХ, Засаг Даргын Тамгын Газраас хамтран зохион байгуулсан "Үндсэн хууль ба Хан Хэнтий" сэдэвт илтгэлийн уралдаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын Хэнтий аймаг дахь ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбаясгалан амжилттай оролцож, "Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөө орон нутагт" илтгэлээрээ гуравдугаар байр эзэллээ. Төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан тус уралдаанд 14 төрийн байгууллагын 45 албан хаагч илтгэлээ ирүүлж оролцсон байна. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, эдлүүлэх, хөхиүлэн дэмжих чиглэлээр орон нутагтаа идэвх санаачлага гарган ажиллаж буй Д.Эрдэнэбаясгаландаа хамт олных нь зүгээс баяр хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.