• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өлсгөлөн зарлаж буй эмэгтэйчүүдтэй уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд өнөөдөр буюу 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр "Монгол эхчүүдийн улс төрийн өлсгөлөн” гэсэн нэрийн дор өлсгөлөн зарлаж буй эмэгтэйчүүдтэй уулзаж, тэдний эрүүл мэндийн байдлыг тодруулж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос тэдгээр эмэгтэйчүүдэд хандан өлсгөлөнгийн хор уршиг, үлдэх үр дагаврын талаар тайлбарлан, өлсгөлөн зарласан тохиолдолд амь нас, эрүүл мэндээрээ нөхөж баршгүй хохирол амсах эрсдэлтэй байдаг тул өлсгөлөнгөө зогсоох талаар зөвлөж, өөр хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхийг уриалав.