• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний болон хилийн цэргийн ангиудад ажиллалаа

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах ЗХЖШ-ын харьяа Зэвсэгт хүчний 167-р анги, ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн 131, 166-р ангиудад 2016 оны 9 дүгээр сарын 5-наас 12-ны өдрүүдэд ажиллаж, тус ангиудын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх болон хугацаат цэргийн албан хаагчдын Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт, судалгаа хийв. Хяналт шалгалт, судалгааны дүнг нэгтгэн илэрсэн зөрчлийг арилгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх юм.