• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2009-2011 онд Комиссоос хүргүүлсэн шаардлага, зөвлөмжүүд

Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байдлыг 2011 оны хагас жилийн байдлаар хүснэгтээр үзүүлбэл:  Шаардлага, зөвлөмж 2011.06.23-ны өдрийн байдлаар Хяналт, шалгалтын хүрээнд    Шаардлага   -    Зөвлөмж   5 Гомдлын дагуу    Шаардлага   9    Зөвлөмж   2 Гомдлын дагуу бичигдсэн шаардлага, хяналт шалгалтын хүрээнд бичигдсэн зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж, хууль зүйн зөвлөгөө, гомдлын бүртгэлийн дэвтрийг тогтмол хөтлөн ажиллаж байна. Гомдол шийдвэрлэлтийн үйл ажиллагааны талаар болон иргэдэд хэрэгтэй мэдээллийг бэлтгэн боловсруулж гаргах, эвхмэл хуудас байрлуулах зэргээр сурталчилгааны самбарыг ажиллуулсан. Гомдол шийдвэрлэх явцад хяналт тавих картыг I сард боловсруулж, одоогоор үйл ажиллагаанд нэвтрүүлэн ашиглаж байна. 2010 онд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хяналт шалгалт, бодлого, дүн шинжилгээний хүрээнд байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байдлыг тоймлон үзүүлбэл: Бодлого дүн шинжилгээний хүрээнд:            Шаардлага      -                                                                Зөвлөмж      - Хяналт, шалгалтын хүрээнд:                      Шаардлага     1                                                                Зөвлөмж     7 Гомдлын дагуу:                                       Шаардлага      5                                                                Зөвлөмж        - 2010 он гарснаас хойш ХЭҮК-оос хүний эрхийн ноцтой зөрчлийг таслан зогсоох ажлын хүрээнд 4 шаардлага, хяналт шалгалтын ажлын хүрээнд 4 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэв. Эдгээрээс ХХААХҮЯ, Амарбаясгалант хийдэд тус тус хүргүүлсэн шаардлагын дагуу арга хэмжээ авсан талаар хариуг ирүүллээ. Хүний эрхийн Үндэсний Комиссоос уул уурхайн салбарын ажилчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хянах ажлын хүрээнд 2010 оны 8 сарын 20, 21-ний өдрүүдэд Орхон аймгийн  "Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилласан ба шалгалтаар хөдөлмөрлөх эрхийн ноцтой зөрчилгүй байна гэж дүгнэсэн. Шалгалтын үеэр илэрсэн зарим анхаарвал зохих асуудлыг үндэслэн 7 зүйл бүхий Комиссын зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд үйлдвэрийн захиргаанаас зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаараа Комисст хариу ирүүлсэн байна.   2009 онд Комиссоос хүргүүлсэн санал шаардлага зөвлөмжүүд Саналын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн саналыг боловсруулав.  Мөн Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Эрүүгийн төрөлжсөн хуулийн төсөл болон Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд тавигдах тусгай шаардлагын тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэгт хүний эрхийн зарчим, хэм хэмжээ, олон улсын стандартад нийцүүлэх талаар тусгайлсан саналыг хүргүүлэв. Дэлхийн хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх хүний эрхийн боловсрол олгоход чиглэсэн сургалт, мэдээлэл, соён гэгээрүүлэх арга хэмжээ авах, сургуулийн өмнөх ба бага боловсролын шатанд хүний эрхийн тухай ойлголт олгох, суурь болон бүрэн дунд боловсролын шатанд хүний эрхийн бие даасан хичээл оруулах, хүний эрхийн хичээл заах багш нарыг бэлтгэх, хүний эрхийн сурах бичиг, гарын авлага, баримт бичгийг боловсруулах талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад санал хүргүүлсэн.  Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц, түүний  "Хүн, ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ба шийтгэх тухай" нэмэлт протоколыг УИХ-аас соёрхон баталсантай холбогдуулан уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, тэмцэх эрх зүйн орчны судалгааг явуулж, тодорхой санал зөвлөмж гарган "Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай” хуулийн төслийг боловсрууллаа.  Зөвлөмжийн талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг УИХ соёрхон баталсантай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аливаа төрлийн алагчлалд өртөхөөс хамгаалах, тэдэнд хүртээмжтэй орчинг бий болгож, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг сахин хамгаалах зорилгоор төр, захиргааны 11 байгууллагад зөвлөмж хүргүүлэв. Хорих анги дахь хүний эрхийн нөхцөл байдлыг тодорхойлж, зөрчил дутагдлыг засуулах, хорих ангийн ахуй нөхцлийг сайжруулах, хоригдлууд эрүү шүүлт, зүй бус харьцаанд өртөх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссоос тогтмол зохион байгуулдаг шалгалтыг ШШГЕГ-ын харьяа 405, 429, 409, 425 дүгээр хорих ангиуд болон ШШГЕГ-ын харьяа согтуурах, мансуурах, донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр эрхлэх газарт хийж, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар зөвлөмж хүргүүлэв.  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "ДОНШЕН” газрын тосны ХХК-ийн Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэлийн хэсэг дэх ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдалд шалгалт явуулж, цаашид анхаарах шаардлагатай асуудлаар зөвлөмж хүргүүлэв.  Шаардлагын талаар НЦГ-ын харьяа Албадан саатуулах баривчлах төвийн үйл ажиллагаа, ахуй нөхцөл, байрлагчдын эрхийн хэрэгжилтийн байдалд хийсэн шалгалтаар тус төвийн үйл ажиллагаа хүний эрхийг тодорхой хэмжээнд зөрчиж байсан тул зохих шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлэв.  2009 онд Комиссын гишүүний 6 шаардлага, 11 зөвлөмжийг байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Төрөлжүүлэн авч үзвэл хяналт шалгалт, бодлого, дүн шинжилгээний хүрээнд 1 шаардлага, 9 зөвлөмж, гомдлын дагуу 5 шаардлага, 2 зөвлөмж хүргүүлсэн байна.  Комиссын гишүүний шаардлага зөвлөмж хүргүүлсэн байдлыг өмнөх онтой харьцуулбал:  Шаардлага, зөвлөмж 2008 он 2009 он Бодлого дүн шинжилгээний хүрээнд  Шаардлага  -  -  Зөвлөмж  1  3 Хяналт, шалгалтын хүрээнд  Шаардлага  1  1  Зөвлөмж  3  6 Гомдлын дагуу  Шаардлага  1  5  Зөвлөмж  2  2 Хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэхэд хийсэн дүн шинжилгээ болон хяналт шалгалтын ажлын үр дүнд байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн тоо өмнөх онтой харьцуулахад нэмэгдсэн байна.  Шаардлага, зөвлөмжийн биелэлтийн тухайд 1. Төв аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн албан шаардлага:  Орхон аймгийн иргэн Д.Б нараас Төв аймгийн Заамар сумын нутагт алт олборлохоор явахдаа цагдаагийн алба хаагч нарт зодуулж эрхээ зөрчүүлсэн талаарх гомдлыг шалгаж тогтоон гэм буруутай этгээдэд арга хэмжээ авахуулахаар албан шаардлага хүргүүлсний дагуу холбогдох байгууллага нь цагдаагийн ажилтан Б.Э, А.З нарт сахилгын арга хэмжээг авсан байна. 2. Адоре пропертиз ХХК-д хүргүүлсэн албан шаардлага:  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэдээс тус барилгын компанийн үйл ажиллагаа нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж хүрээлэн буй орчныг бохирдуулж байна гэсэн гомдол ирүүлснийг шалгаж тогтоон, албан шаардлага хүргүүлсэний дагуу уг барилгын компани орчны тохижолт цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн. 3. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд хүргүүлсэн албан шаардлага:  Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын сургуулийн багш Г.Б-с ажлаас үндэслэлгүйгээр халагдсан талаар гомдол ирүүлснийг шалгаж, түүнийг ажилд эргүүлэн авах талаар албан шаардлага хүргүүлсний дагуу иргэн Г.Б ажилдаа орсон байна. 4. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад хүргүүлсэн албан шаардлага:  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Х.Е нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол ирүүлснийг шалгаж, шаардлага хүргүүлсний дагуу 4 дүгээр сарын 20-нд дээрх асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр хандсан тухай хариу ирүүлсэн байна.  5.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн засаг даргад хүргүүлсэн албан шаардлага  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Л.А тус дүүргийн газрын албаны даргын шийдвэр Монгол Улсын иргэний хөдлөх үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрхийг зөрчсөн гэх гомдлыг шалгахад түүний эрх зөрчигдсөн нь тогтоогдсон тул түүний зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шаардлага хүргүүлэв.  1. Эрчим хүч, геологи уул, уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд хүргүүлсэн зөвлөмж:  Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрчим хүч, геологи уул, уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь хууль бусаар гишүүнчлэлээс чөлөөлөхөөс татгалзан, бидний чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж байгаа талаар ирүүлсэн гомдлыг шалгахад дээрх байдал нь тогтоогдсон тул зөрчлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүлэв.  2. Дархан-Уул аймгийн Иргэдийн хуралд хүргүүлсэн зөвлөмж:  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах /ундны усаар хангагдах/ эрх зөрчигдөж байгаа тухай гомдолд холбогдох ажиллагааг хийж шалгахад дээрх нөхцөл байдал тогтоогдсон тул зөвлөмж хүргүүлэв.  Хүний эрхийн тодорхой зөрчлийг таслан зогсоох, хүний эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлдэг Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн 2001-2009 хүртэлх хугацаанд хүргүүлсэн 142 шаардлага, 76 зөвлөмжийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээг хийж, авах арга хэмжээний дараах саналыг боловсруулж, танилцуулав. Үүнд:  • Тухайн үүссэн асуудлыг нягтлан судалж үндэслэлтэй эсэхийг бүх талаас нь шинжлэн судлах, холбогдох материалуудтай сайтар танилцах;  • Шаардлага, зөвлөмжийн дагуу хариуг хуулийн хугацаанд ирүүлээгүй албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхээр шүүхэд хандах механизмийг тухай бүр нь ашиглаж байх;  • Шаардлага, зөвлөмжийн дагуу ирүүлсэн хариуг тухай бүр нь нягталж бодит биелэлтийг хянаж байх;  • Шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг тогтмол хянаж, хариу ирүүлээгүй албан тушаалтнуудаас хариуг шаардах;  • Шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, хариу тайлбар ирүүлсэн тохиолдолд шаардлага зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг тухай бүр нь авч байх.