Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2018 онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 623 гомдол хүлээн авч, 602 гомдлыг шийдвэрлэлээ.
Иргэдээс ХЭҮК-т хандан гаргасан гомдлын тоо өмнөх онуудаас өссөн үзүүлэлттэй байна. Мөн онд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг арилгуулахаар ХЭҮК-ын гишүүний Зөвлөмж 33-ыг, хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар ХЭҮК-ын гишүүний Шаардлага 31-ийг тус тус аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж ажиллалаа.