• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2024 он хүртэл баримтлах Стратеги төлөвлөгөөгөө боловсруулж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхийн боловсрол, соёлыг дэмжих, хүний эрх зөрчигдсөн талаарх гомдол шийдвэрлэх чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд 2024 он хүртэл баримтлах стратеги төлөвлөгөөгөө боловсруулж байна. Стратеги төлөвлөгөө боловсруулах хүрээнд 2021 оны 1 дүгээр сараас эхлэн байгууллагын гадаад, дотоод орчны болон чиг үүргийн шинжилгээ, хэрэглэгчдийн үнэлгээ явуулсан бөгөөд ХЭҮК-ын өнгөрсөн 20 жилийн туршлага, хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын илтгэлийн үр дүнд суурилж зорилго, зорилтууд, үйл ажиллагаагаа тодорхойлох юм. Судалгаа, шинжилгээний эхний үр дүнг хэлэлцэх, стратегийн үндсэн чиглэлүүдийг тодорхойлох зорилгоор энэ өдөр зохион байгуулсан хэлэлцүүлэгт Комиссын гишүүд, төвийн болон 21 аймаг дахь ажилтнууд оролцож байна.

B04912A2-7C6F-4D55-B2F7-A6A256B79DED.jpeg