• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангид ажиллалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан Ажлын хэсэг 2021 оны 3 дугаар сарын 5-нд ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангид хяналт шалгалт зохион байгуулж, ХЭҮК-ын гишүүний шаардлагын биелэлт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу ажиллалаа.

155912372_816115642447950_7926328102707321114_n.jpg

Тус хаалттай хорих анги нь улсын хэмжээнд цагдан хоригдож буй хүмүүс, хоригдлуудад үйлчилдэг төв эмнэлэг юм. ХЭҮК-ын Ажлын хэсэг тус эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүстэй биечлэн уулзаж, санал, гомдлыг шийдвэрлэх, коронавируст халдварын хорио цээрийн дэглэмийн үед ажиллах дүрэм, журам, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, нөхцөл байдалтай танилцаж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгууллаа.

Мөн тэнд эмчлүүлж буй иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзаж, биеийн болон сэтгэл санааны байдалтай танилцаж, санал, хүсэлтийг сонсч, зарим асуудлыг холбогдох албан тушаалтан, байгууллагад уламжлахаар боллоо.