• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Цар тахлын үеийн шийдвэр гаргалт ба Хүний эрх” сэдэвт цахим хэлэлцүүлгийг орон нутгийн удирдлагуудад зохион байгууллаа

Хэлэлцүүлэгт 21 аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид болон Улсын Онцгой байдлын ерөнхий газрын харьяа анги, нэгтгэлүүдийн алба хаагчид оролцож, мэдээлэл авлаа.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны явц дахь хүний эрхийн нөхцөл байдалд хяналт тавьж ажиллахын зэрэгцээ зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийт, зорилтот бүлгүүдэд сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Уг кампанит ажлын хүрээнд ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, ХЭБСХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Өнөржаргал нар 2021 оны 3 дугаар сарын 16-нд “Цар тахлын үеийн шийдвэр гаргалт ба Хүний эрх” сэдвээр дээрх арга хэмжээг явууллаа.