• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Сурч боловсрох эрхийг цар тахлын үед хангах нь" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт урьж байна

Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлж, тэмцэж буй энэ цаг үед хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх цуврал арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Бодлогод залуусын хяналт" ТББ-тай хамтран зохион байгуулж байна. Цахим хэлбэрээр явуулж буй нээлттэй хэлэлцүүлгийн 3 дахь дугаарыг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 15:30 цагт "Сурч боловсрох эрхийг цар тахлын үед хангах нь" сэдвээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, "Бодлогод залуусын хяналт" ТББ фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах тул Та бүхэн идэвхтэй оролцож, сонирхсон асуултдаа хариулт авна уу.
Манай энэ удаагийн хэлэлцүүлгийн зочноор:
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын дарга, доктор ( Ph.D) Ч.Алтангэрэл
Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн Үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч Д.Тунгалаг нар оролцоно.

Хөтлөгч: Т.Амарзаяа, Бодлогод залуусын хяналт ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн

1.jpg