• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрх” хичээлийн агуулгыг шинэчлэн сайжруулна

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл нар Хууль зүйн их, дээд сургуулиудын удирдлагуудтай уулзаж, хүний эрхийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан энэхүү уулзалтад БШУЯ-ны Дээд боловсролын газар, хууль зүйн их, дээд сургуулиудын төлөөлөн удирдах зөвлөл, захирлууд оролцож “Хүний эрх” хичээлийн хөтөлбөр, агуулгыг шинэчлэн сайжруулах санал, санаачилгыг дэмжсэн бөгөөд бүх хэлбэр, түвшний сургалтад “Хүний эрх” хичээлийн хөтөлбөрийг заавал үздэг болгох, гарын авлага, хэрэглэгдэхүүн, агуулгыг сайжруулахад хамтран ажиллах асуудлыг хөндсөн.

OK.png

IMG_0052.JPG

Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх чиг үүргийг хуулиар хүлээсэн. Энэ хүрээнд олон нийт болон зорилтод бүлэгт зориулсан хүний эрхийн сургалт, хүний эрхийн сургагч багш бэлтгэх ажлыг тогтмол зохион байгуулж, Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын бодлого, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх саналыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2007, 2008, 2015, 2018 оны илтгэлүүдэд тусган УИХ-д өргөн барьсан байдаг.