• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг хүлээн авч уулзлаа

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг Хүний эрхийн Үндэсний Комисс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, албан уулзалт хийлээ.

IMG_7581.JPG

Уулзалтаар ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Г.Нарантуяа нар Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэн эрх, үйл ажиллагаа, Комиссын эрх зүйн орчинд орсон өөрчлөлт, Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан бодлогын чиглэлүүдийг танилцуулж, Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, Австрали, Монгол Улсын хүний эрх, нийгмийн шударга ёсны салбарт өнгөрсөн хугацаанд өрнүүлсэн хамтын ажиллагааны талаарх Элчин сайд Кэйти Смитийн асуултад хариулт өглөө.

IMG_7547.JPG

Талууд ирээдүйд хамтран ажиллах боломжит чиглэлийн талаар санал солилцож, ажил хэргийн уулзалтыг тогтмол явуулахаар тохиролцов.

IMG_7557.JPG

Уулзалтад ХЭҮК-оос Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах, ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэтөгс, Австралийн Холбооны Улсын Элчин сайдын яамны Олон нийт хариуцсан ажилтан Б.Чинтүшиг нар оролцлоо.

IMG_7544.JPG

IMG_7563.JPG