• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн форумын гишүүдтэй уулзлаа

Иргэний нийгмийн дуу хоолойг хүргэдэг үндэсний сүлжээ Хүний эрхийн форум нь хүний эрхийн 40 гаруй төрийн бус байгууллагаас бүрддэг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Б.Сүнжид, Б.Энхболд нар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус форумын гишүүдтэй цахим уулзалт хийж, цар тахлын үе дэх хүний эрхийн нөхцөл байдал, гарч буй хүний эрхийн зөрчил, тэдгээрийг арилгах санал, санаачилга, хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа.