• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бүгд Найрамдах Франц Улсын Монгол Улс дахь Элчин сайдын яамтай хамтарч ажиллахаар боллоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Д.Сүнжид нар 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Бүгд найрамдах Франц улсын Монгол Улс дахь Элчин сайдын яамны тэргүүн зөвлөх, ноён Никола Лакотыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд зочин төлөөлөгчид Монгол Улсын Их хурлаар хэлэлцэж буй Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар сонирхож, ХЭҮК-ын санал, байр суурийг тодруулж, харилцан ярилцав.

IMG_0032.JPG

Хамтын ажиллагааны хүрээнд талууд Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн Олон Улсын гэрээ, конвенцыг орчуулахаар боллоо. Мөн БНФУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамнаас Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнуудыг чадавхжуулах, хоёр орны хүний эрхийн үндэсний байгууллагуудын хооронд хамтын ажиллагааг холбон зуучлахад дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн юм.

Уулзалтад ХЭҮК-ын талаас Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнгэл, БНФУ-ын Монгол Улс дахь ЭСЯ-наас орчуулагч Ц.Нарантуяа нар оролцлоо.