• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчдыг шалгарууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо хамтран “Койка” олон улсын байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчид”-ыг өнөөдөр /2023.01.17/ шалгарууллаа.

Нийслэл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын төлөөлөгч тус бүрээс жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч тодруулах ажлыг МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн судлаачдын баг гүйцэтгэсэн бөгөөд арга хэмжээний нээлтэд ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн судалгааны зохицуулагч П.Түмэнцэцэг болон сонгон шалгаруулалтаар шалгарсан жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч нар оролцлоо.

IMG_9468.JPG

Тус арга хэмжээг нээж ХЭҮК-ын дарга Ж.Хунан “Жендэрийн асуудал бол зөвхөн эмэгтэй хүний асуудал биш. Эмэгтэйчүүд зөвхөн жендэрийн тэгш байдалд анхаарал хандуулах ёстой гэх хэвшмэл хандлага байдаг. Тиймээс жендэрийн асуудалд манлайлж ажиллаж байгаа эрэгтэйчүүдийг тодруулж, тэдний сайн туршлага, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлахыг ХЭҮК-оос зорьж байна. Энэ хүрээнд Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй манлайлагчийг үндэсний хэмжээнд сонгон шалгаруулах үйл ажиллагааг анх удаагаа зохион байгуулж байна” гэлээ.

IMG_9478.JPG

Түүнчлэн “Жендэрийн мэдрэмжтэй манлайлагчдаар дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа зохион байгуулах, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөлөөллийн ажил хийхэд орон нутаг, байгууллагадаа манлайлж ажиллах ёстой” гэдгийг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул энэ үеэр онцоллоо.

IMG_9734.JPG

“Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчид”-ыг тодруулснаар жендэрийн эрх тэгш байдалд эрэгтэйчүүдийн дуу хоолой, санаачлагийг нэмэгдүүлэх, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, цаашлаад олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, орон нутагтаа жендэрийн асуудлаар төлөвлөгөө гаргаж, манлайлж ажиллах боломжийг нээх юм.

IMG_9564.JPG

Тус арга хэмжээний дараа “Жендэр ба хүний эрх” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг мөн зохион байгууллаа.

Энэ үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах болон Монгол Улсын баримталж буй бодлого, анхаарах асуудал, жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг халах зэрэг асуудлаар санал солилцов.

Тус сургалт, хэлэлцүүлэгт,

-“Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч” тодруулах судалгааны үр дүн сэдвээр

МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн судалгааны зохицуулагч П.Түмэнцэцэг

-Хүний эрх, хүний эрхэд суурилсан хандлага сэдвээр

ХЭҮК-ын Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцгээ

-Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, төсөвлөлт сэдвээр

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны техникийн зөвлөх Т.Амгалан

-Жендэрийн эрх тэгш байдал түүнийг хангахын ач холбогдол сэдвийн хүрээнд

МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш, дэд профессор Н.Болдмаа нар тус тус хичээл орлоо.

IMG_9557.JPG

IMG_9556.JPG

IMG_9549.JPG

IMG_9547.JPG

IMG_9543.JPG

IMG_9540.JPG

IMG_9473.JPG

IMG_9503.JPG

IMG_9538.JPG

IMG_9568.JPG

IMG_9583.JPG

IMG_9435.JPG

IMG_9691.JPG

IMG_9695.JPG

IMG_9705.JPG

IMG_9713.JPG

IMG_9715.JPG