• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК Говьсүмбэр аймагт хүний эрхийн хяналт, шалгалт хийж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан Ажлын хэсэг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймагт ажиллаж, тус аймгийн Сүмбэр сумын лаборатори дугаар сургуулийн сурагчдын сурч, боловсрох эрхийн хэрэгжилт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд шалгалт хийж байна.

Хяналт шалгалтыг иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл болон төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа бөгөөд ХЭҮК-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулсан эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг тогтооно.

Шалгалт үргэлжилж байна.